АРХАНГАЙН БӨХЧҮҮД 650.000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ

Архангай аймгийн хэмжээнд цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутагтаа ажиллаж, амьдардаг бөхчүүдээс аймгийн Онцгой комисст 650.0 мянган төгрөгийн хандив өглөө. Хаваржилт хүндэрсэн энэ үед хандив өргөсөн аймагтаа ажиллаж, амьдарч буй нийт бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.

Үргэлжлүүлэх

19 СУМЫН 7261КМ ЦАСАНД БООГДСОН ЗАМ, ДАВААГ НЭЭВ

Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг гаргах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай хурал болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар/2024.02.28/ аймгийн хэмжээнд нийт 187.990 толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Цахир, Эрдэнэмандал,…

Үргэлжлүүлэх

Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд 2024 онд Архангай аймаг: Шинжлэх ухаан, инновацийн төв Хүүхдийн ордонтой болох юм. Мөн Хүүхдийн тамир зуслангийн засвар, тохижилтод 275 сая төгрөг, Эрдэнэбулган сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхэд 300 сая, Камержуулалтыг нэмэгдүүлэхэд 170 сая төгрөг болон 9 суманд ЕБС, хүүхдийн цэцэрлэг, соёлын төвийн…

Үргэлжлүүлэх

БОЛЗОЛТ УРАЛДААНД ШАЛГАРСАН АЙЛ ӨРХ, ААН, БАГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2023.11.02 Архангай аймгийн түүхт 100 жилийн ойг угтан ”Архангай-100 Бидний оролцоо” тэргүүний тохижилттой шилдэг өрх, шилдэг ААН, шилдэг баг шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдаанд өөрсдийн байр, орон сууц, бие засах газар, хашаагаа засварлах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр байх зэрэг шалгуур үзүүлэлтээр амжилттай оролцож шагналт байранд шалгарсан байгууллага, баг, айл өрхүүдийн…

Үргэлжлүүлэх

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2023.11.22 Архангай аймгийн онцгой комисс сумдын удирдлагуудыг онлайнаар хамруулан өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Эрдэнэбулган суманд гарсан Африкийн гахайн мялзан өвчин, Архангай аймгийн зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө зэргийг хэлэлцлээ. Өвөлжилтийн нөхцөл байдлаас үүдэн сумдад тулгарч буй асуудлуудтай танилцаж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: – Аймгийн онцгой комиссын гишүүд тус бүр нэг сум…

Үргэлжлүүлэх

ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023.11.23 Төвшрүүлэх сумын ИТХ, ЗДТГ-аас сумынхаа малчид, тариаланчдыг хамруулан “Хөдөө аж ахуйн сэргэлт-Төвшрүүлэх суманд” сэдэвт малчид, тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцогчдод Газар тариалангийн бодлого, цаашдын зорилт, Мал аж ахуйн салбарын бодлого, тулгамдсан асуудал, гарц шийдэл, Эрүүл мал- Эрүүл хүнс, Газрын харилцаа- цахим шилжилт, Нийгмийн даатгалын шинэчлэл, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан…

Үргэлжлүүлэх

“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

2023.11.23 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо. Ёслолд Эрдэнэбулган сумын 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, аймгийн удирдлагуудаас Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардан авлаа. Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид…

Үргэлжлүүлэх

АЙМГИЙН ХҮҮХДИЙН VI ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж, тэдний дунд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон, санал санаачилгыг нь дэмжиж, шийдвэр гаргах түвшинд уламжлах зорилготой “Хүүхдийн оролцоо-Ирээдүйн хөгжил” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг Аймгийн ГБХЗХГ-аас Хүүхдийн төлөө зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн 6-р чуулганд аймгийн удирдлагууд, 19 сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан болон сурагчдын төлөөлөл 200 гаруй хүүхэд оролцож байна….

Үргэлжлүүлэх

“ШИЙДВЭР ГАРСААР-ТОЙРГИЙН ГАДАА-БИДНИЙГ СОНСООЧ” АРГА ХЭМЖЭЭНИЙ “БИД ЯЛГАВАРЛАХГҮЙ” СПОРТЫН ӨДӨРЛӨГ

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгох, дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийгмийн хамгааллын салбарын төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дартс, даам ,суугаа гар бөмбөг, хонхот бөмбөг зэрэг спортын тэмцээнүүдийг Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн ЗДТГ, БТСГ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Мөн…

Үргэлжлүүлэх