Slide background
Slide background
Slide background

Номын баяр 2016 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

МУ –ын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 24 –ны өдрийн “Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярицлага зохион байгуулах, мөн номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхолыг  хөхиүлэн дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг Номын баяр 2016 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог урилгаар хүрэлцэн ирж Архангай аймгийн эцэг эхчүүд, хүүхэд багачуудтай уулзалт хийж өөрийн шинэ бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн тус ажлын хүрээнд Номын анд уралдаан зарлан Хүүхдийн зохиолч, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн зохиол, бүтээл,  МҮР-гийн орон нутаг дахь сурвалжлагч, сэтгүүлч, Хүүхдийн зохиолч С.Бараанасангийн зохиол, бүтээл, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн жүжгийн зохиол,  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүдээс нас насны ангилалд сонгон жүжигчилсэн тоглолт, ханын сонин, номын тэмдэглэл гэсэн төрлүүдэд шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагналт гардуулав. 14900386_1152801458138875_485757871655513816_n 14632868_1152801694805518_266271546814131553_ndsci0010 dsci0025 dsci0023dsci0004 dsci0022 dsci0031 dsci0033 dsci0029 dsci0042 dsci0047 dsci0025