Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.orgbest10 Архангай аймаг

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав


Нийтэлсэн: 2020-09-28 11:31:40

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдээ шалгаруулав

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг энэ жил 15 дахь жилдээ зохион байгууллаа. “Архангай түншлэл-2020” үзэсгэлэн худалдаанд 11 сум, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Завхан аймгуудийн нийт 79 аж ахуйн нэгж, иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий ноосон бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж, 45 сая 536 мянган төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.
Энэ жил шилдгийн шилдэг бүтээгдэхүүн Гранпри бүтээгдэхүүнээр иргэн Б.Батжаргалын бүрэн тоноглолтой эмээл шалгарлаа.
Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр Цэнхэр сумын А.Наранцэцэгийн элдсэн нэхий, нэхий дотортой дээл, бусад гар урлалын бүтээгдэхүүн шалгарлаа.
Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээн Эрдэнэбулган сумын иргэн В.Наянтайгийн зүү ороохоор оёсон монгол гутал, сүү, сүүн бүтээгдэхүүний шильгээр Өндөр-Улаан сумын иргэн М.Минжимаагийн цагаан идээ нь амт чанар, өнгө үзэмжээр шалгарав.
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр Эрдэнэбулган сумын иргэн Ш.Пагмадуламын өөрийнх нь тариалсан 10-аад нэр төрлийн хүнсний болон нарийн ногоо, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнэр Өндөр-Улаан сумын иргэн Ч.Хишигжаргалын цагаан идээ, модон эдлэлийн төрөлд Эрдэнэбулган сумын “Марз-Өргөө” ХХК”-ий хээ угалз бүхий гэрийн модон тавилга, гар урлалын бүтээгдээн шалгарлаа.
Хамгийн идэвхтэй зохион байгуулалттай оролцсон сумдаар Жаргалант, Өндөр-Улаан, Өгийнуур сумд орлоо.
Үзэсгэлэн нь аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг таниулан сурталчлах, бизнесийн түншлэл тогтоох, тэдний бизнесийн цар хүрээг өргөтгөх, чанар стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, шинэ санаа санаачилгыг дэмжиж хамтран ажиллах, харилцан туршлага солилцоход энэхүү түншлэлийн зорилго оршиж байгаа юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com