Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escort Архангай аймаг

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Нийтэлсэн: 2020-02-03 15:15:07

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Зөвлөлийн хурлаар:

- Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн

- Сум, агентлагуудын 2019 оны үйл ажиллагааны үнэлгээ

- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээний биелэлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Архангай аймагт хамааралтай 108 арга хэмжээний хэрэгжилт 2019 оны жилийн эцсийн байдлаар 92.8 хувьтай байна.

2019 оны үйл ажиллагаа, явцын үнэлгээ, үр дүнгийн гэрээний биелэлт хангалттай үнэлэгдсэн сумдын Засаг дарга, агентлагийн дарга нар, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хууль, журмын дагуу урамшуулах, хангалтгүй үнэлэгдсэн дарга, захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцож ажиллахаар шийдвэрлэлээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com