522 Origin Connection Time-out


cloudflare-nginx
Архангай аймаг

Томуу, томуу төст өвчний 48.39 хувийг 4 хүртлэх насныхан эзэлж байна


Нийтэлсэн: 2020-01-28 16:00:35

Томуу, томуу төст өвчний 48.39 хувийг 4 хүртлэх насныхан эзэлж байна

Томуу, томуу төст өвчөн /ТТӨ/-ий харуулдан тандалтын мэдээ энэ сарын 27-ныхоор гарчээ. Амбулаторид суурилсан харуулдан тандалтыг 01 дүгээр сарын 20-26-ныг /4-р долоо хоног/ дуустал хийсэн байна.
Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 4-р долоо хоногт нийт 6482 хүн үйлчлүүлснээс 1215 буюу 18.7 хувь нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногоос 7.1 хувиар өссөн байгаа юм.
ТТӨ-өөр өвчлөгсдийн 48.39 хувийг 4 хүртэлх насны хүүхэд, 39.01 хувийг 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Томуу, томуу төст өвчтэй тохиолдлыг насны бүтцээр нь авч үзэж 3-р 7 хоногтой харьцуулахад 0-11 нас 7.5 хувиар, 1 нас 4.3 хувиар тус тус буурсан байгаа бол 2-4 нас 1.8 хувиар, 5-9 нас 2.8 хувиар, 10-14 нас 4.7 хувиар, 15–аас дээш насныхан тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Аймгийн төв Эрдэнэбулган сумын ӨЭМТ-үүдэд ТТӨ-ний өвчлөл амбулаторийн үзлэгт 3-р долоо хоногт 1041 буюу 12.0 хувь байсан бол 4-р долоо хоногт 1254 буюу 35.8 хувь болж өмнөх долоо хоногоос 23.8 хувиар өсжээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com