Kamagra jel php bypass shell shell indir php shell indir tempobet1xbettuzla escortshort hairstylessex hikayeleri evden eve nakliyat jigolo caddecilingir elektrikciii jigolo ajansi evden eve nakliyattempobettempobettempobettempobettempobet Архангай аймаг

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болов


Нийтэлсэн: 2019-09-30 12:32:28

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болов

9-р сарын 25  өглөө 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын VIP танхимд шуурхай зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнд 51 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 4, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга 14, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 9, нийт 27 удирдах ажилтан оролцож, ирц 52.9 хувьтай байв.
ТЗУХ, ХОХБТХ, ХЭЗХ, БОАЖГ, ГХБХБГ, ГБХЗХГ, МХГ, Татварын хэлтэс, ХХААГ, Нэгдсэн эмнэлгийн дарга нар албан томилолттой, УБХ, ХХҮГ, ЦГ, МЭГ, ОЧГСГЗ-ны дарга нар чөлөөтэй, Эрдэнэбулган сумын Засаг дарга ээлжийн амралттай, Шүүхийн шинжилгээний алба, ХНБЦГХЗ, Эх голомтын илч, Сум дундын ойн анги, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбар, Багшийн сургууль, МСҮТ төвийн дарга нар тодорхой бус шалтгааны улмаас зөвлөгөөнд оролцоогүй байна.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргаас цаг үеийн шинжтэй 6 үүрэг даалгавар болон өмнөх шуурхай зөвлөгөөнүүдийн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, биелэлтийн явц, үр дүнгийн талаар тайлан мэдээг хугацаанд нь ирүүлж байх, анхаарч ажиллах талаар сум, байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Мөн үүрэг даалгаврын биелэлт ирүүлэхгүй байгаа, зөвлөгөөнд оролцохгүй байгаа удирдах ажилтнуудад зөвлөгөөний тэмдэглэлээр сануулга өгсөн байна.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэбулган сумын Хот тохижилт ААТҮГ-т 2020 оны аймгийн ОНХС-гаас нэг хогны машин шийдвэрлэж өгөхөөр болов.
Зарим нэг байгууллагуудаас мэдээлэл өгөв.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com