Slide background
Slide background
Slide background

Архангай аймгийн Нийтийн номын сан, Соёлын төв, ЕБС -ийн номын санчдын сургалт

Америкийн Монгол судлалын төв Үндэсний номын сантай хамтран Архангай аймагт сургууль, Сумдын соёлын төвийн номын сан, аймгийн Номын сангийн нийт 43 номын санчдад сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд хамрагдсан бүх номын санчиддаа ажлын өндөр амжилт хүсье.20993108_1723117841325687_8951122777024633662_n 20994321_1723118097992328_7643860821810612320_n 21032340_1723117694659035_654859733119655374_n 21032518_1723117791325692_4281367132520548600_n 21032582_1723117811325690_4463805929637934077_n 21032723_1723117984659006_2901245293279564117_n 21032746_1723118264658978_3236069482328298028_n 21032838_1723117674659037_633683873502686375_n 21034516_1723117657992372_725268985948770993_n 21034699_1723118137992324_9013588886015461093_n 21077685_1723118071325664_6754699180873241644_n 21077730_1723117921325679_1992469897628857481_n 21078787_1723118231325648_2163473481047474142_n 21105554_1723117957992342_1229563231108873393_n

Ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн

“Хятадын соёлын наадам-2017″ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Хятадын ном, хэвлэл, уран бичлэг”-ийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Аймгийн Номын санд амжилттай боллоо. Тус үзэсгэлэнд БНХАУ-ын болон Өвөрмонголын 48 нэр төрлийн 400 гаруй ном хэвлэл, 40 гаруй уран бичлэгийн бүтээлүүд тавигдсан байгаа бөгөөд архангайчууд та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. DSCI0005 DSCI0006 DSCI0008 DSCI0009 DSCI0011 DSCI0012

Үндэсний бичиг үсгийн баяр-2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 06 сарын 25-ны өдрийн 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх мөн үндэсний бичиг соёлоо сурталчилах түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Үндэсний бичиг үсгийн баяр -2017″  арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. БСШУСЯ-ны сайд Батсуурь, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг,  БСШУСЯ-ны соёл урлагийн бодлогын газрын хамт олон, аймгийн агентлагуудын дарга эрхлэгч нар, бүх сумдын соёлын төвийн ажилтан албан хаагчид оролцлоо.  Тус баярын арга хэмжээний үеэр Уран бичлэгийн уралдаан, Зөв сайхан бичигтэй шалгаруулах уралдаан, Түргэн уншлагын уралдаануудыг 3 насны ангиллаар зохион байгуулан шилдгүүдийг шалгаруулж ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Picture 1536Picture 1544Picture 1542Picture 1545 Picture 1561

3 дугаар байр эзэллээ.

Аймгийн Нийтийн номын сан 2016 оны ажлын үр дүнгээрээ Архангай аймагт үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, агентлагуудаас 3-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Номын сангаар үйлчлүүлдэг, бидний зохион байгуулсан үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцдог нийт уншигчиддаа талархал дэвшүүлье.
Номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай. 16195915_714224008745499_4617841018047559792_n DSCI0001

Номын баяр 2016 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

МУ –ын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 24 –ны өдрийн “Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярицлага зохион байгуулах, мөн номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхолыг  хөхиүлэн дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг Номын баяр 2016 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог урилгаар хүрэлцэн ирж Архангай аймгийн эцэг эхчүүд, хүүхэд багачуудтай уулзалт хийж өөрийн шинэ бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн тус ажлын хүрээнд Номын анд уралдаан зарлан Хүүхдийн зохиолч, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн зохиол, бүтээл,  МҮР-гийн орон нутаг дахь сурвалжлагч, сэтгүүлч, Хүүхдийн зохиолч С.Бараанасангийн зохиол, бүтээл, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн жүжгийн зохиол,  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүдээс нас насны ангилалд сонгон жүжигчилсэн тоглолт, ханын сонин, номын тэмдэглэл гэсэн төрлүүдэд шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагналт гардуулав. 14900386_1152801458138875_485757871655513816_n 14632868_1152801694805518_266271546814131553_ndsci0010 dsci0025 dsci0023dsci0004 dsci0022 dsci0031 dsci0033 dsci0029 dsci0042 dsci0047 dsci0025